Hosted by UNLOCK Podcast · MN

Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу өгөгдөл дунд амьдарч байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь оновчлолын гол хүчин зүйл боловч дутуу болон буруу өгөгдөл нь алдаатай дүгнэлт гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрсдэлгүй өгөгдлөөр бизнесээ хэрхэн оновчлох боломжтой, ямар жишээ баримтууд байдаг зэргийг энэхүү номноос олж мэдэх болно. Энэхүү номыг монгол дээр уншихыг хүсвэл Оновчлолын Эрин хуудасруу хандах, эсвэл номын дэлгүүрээс авч унших боломжтой.

#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн байгуулах хүртэлх түүхээ ѳѳрийн ѳнцѳгѳѳс харан бичсэн энэхүү номноос түүний гэр бүл, найзууд, сургууль, мѳн хувь хүний зан, хатуужил, хичээнгүй зан чанар гэх мэт тэр болгон бидний мэддэггүй байсан зүйлүүдийг олж мэдэх болно.

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө хамгаалахын тулд эцэг эхчүүд, сургуулиуд юу хийж болох талаар бодит зөвлөгөөнүүдийг энэ номноос авах болно.

Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.

2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдралдаа хийхэд нь тус болсоор ирсэн. Ямар ч айдас, шалгууртай учирсан бай түүнийг хэрхэн давж болохыг энэ номноос олж сонсох болно.

#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх болно.

#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай. Өнөөдрийн ивээн тэтгэгч маань Enlighten буюу номын аудио хураангуй платформ байгаа юм. Enlighten нь шилдэг номуудын сэдэв санааг аудио хэлбэрээр 30 минутад хүргэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн хувь хүний хөгжил, түүх намтар, эдийн засаг зэрэг 13 төрлийн номуудаас өөрийн сонирхолын дагуу сонсох боломжтой. Хэрвээ та цагаа үр дүнтэй ашиглаж, үргэлж суралцахыг хүсдэг бол https://enlighten.mn линкээр Enlighten aппликэйшинийг татаад сонсоорой.

Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг вэ талаар бодит жишээнүүдтэй танилцаж, олон асуултынхаа хариултыг энэ номноос олно гэдэгт бид итгэлтэй байна. Уг ном нь 2022 онд Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд Интерном, Азхур, Альфабүүк номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Мөн https://www.facebook.com/howibuiltthismongolian пэйж хуудсаар захиалж хүргүүлж болно.

#123 The Psychology of Money Энэ удаагийн дугаартаа "The psychology of money" буюу Мѳнгѳний сэтгэл зүйн тухай номыг хүргэж байна. Санхүүгийн салбарт ажилладагүй байсан ч хүн бүр ѳдѳр тутам нийгэмд оролцохдоо үргэлж мѳнгѳтэй харилцаанд орж байдаг. Энэхүү ном нь хэрхэн баян болох тухай биш, харин мѳнгѳтэй хэрхэн зѳв харьцах, хѳрѳнгѳ оруулалт болон эдийн засгийн мэдээг хэрхэн ойлгох, хуримтлал яагаад чухал болох гэх мэтийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж, хүн бүрт хэрэгтэй зѳвлѳгѳѳг багтаасан болно.

Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.