Hosted by UNLOCK Podcast · MN

Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна. Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.

Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна. Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ. Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай.

#44 Blink by Malcolm Gladwell Энэ удаагийн дугаартаа The New Yorker сонины сэтгүүлч, The Tipping Point, Blink, Outliers гэх мэт олон шилдэг номоороо алдаршсан Malcolm Gladwell-н Blink номыг та бүхэндээ танилцуулж байна. Blink ном нь хувь хүн хэрхэн "бодохгүйгээр бодож" шийдвэр гаргадаг, тэрхүү шийдвэр гаргах процесс нь ердөө л нүд эрмэхийн зуурт хэдхэн секундэд болж өнгөрдөг бөгөөд энэхүү процессийн эерэг ба сөрөг талуудыг маш олон сонирхолтой жишээг ашиглан ойлгомжтойгоор тайлбарласан заавал унших ёстой сонгодог номнуудын нэг юм.

Emotional Intelligence ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг EQ-ийн талаар илүү сайн танин мэдэцгээе.